
Хийн хоолойг Монголоор дайруулах асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх ерөнхий сайд байх үеэсээ Монголын газар нутгаар дайруулж байгалийн хийн хоолой тавих асуудалд анхаарал хандуулж ирсэн билээ. Урт хугацаанд дуншсан уг асуудал ШХАБ-ын дээд түвшиний уулзалтын үеэр эцэслэн шийдэгдэж байна. Тухайлбал Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар уулзаж уг асуудалд цэг тавилаа.
Монгол, Хятад, Оросын төрийн тэрүүн нар уулзав
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын төрийн тэргүүн нарын VII уулзалт 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болов.
Гурван улсын төрийн тэргүүн нарын VI уулзалт 2022 онд Узбекистан улсын нийслэл Самарканд хотноо болсон бөгөөд VII уулзалт ийнхүү 3 жилийн дараа болж байгаараа онцлогтой боллоо.
Уулзалтын үеэр талууд Монгол, Хятад, Оросын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг дахин таван жилээр буюу 2031 он хүртэл сунгаж, мөн ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

“ СИБИРИЙН ХҮЧ-1” ТӨСӨЛ
Монгол Улсын зүүн хэсгийг тойрч холбогдсон Сила сибир буюу “Сибирийн хүч 1” төслийн хүрээнд 2700 км хоолойг 50 гаруй тэрбум долларын өртөгөөр холбосон. 30 жилд 1 триллион куб метр хийг 400 тэрбум $-оор нийлүүлнэ хэмээн тооцоологдож байсан юм. “ Сибирийн хүч-1” төсөл хэрэгжсэнээр Оросоос ирэх хоолойг угтуулж хятад дотоодын томоохон мужуудаа холбочихсон, бүр Манжуур, Дайчингаар дамжуулан Шинжаан Уйгарын тодорхой хэсэгээ ч холбочихсон учраас ойрын хэдэн жилдээ дотоодын хэрэгцээ нэмэгдэхгүй л бол шинээр хоолой татуулах шаардлагагүй хэмээгдэж байв. Үүгээр зогсохгүй БНХАУ хөлөг онгоцоор хийн хэрэглээнийхээ нэлээгүй хувийг хангадаг тул, Монголоор дамжуулан байгалийн хийн хоолой татах асуудал удааширч байсан юм. Харин “Сибирийн хүч2” төсөл хэрэгжих болсон нь Шинжаан Уйгар чиглэлд хийн хэрэглээ огцом нэмэгдсэн, цаашлаад нүүрсний цахилгаан станцаа хийн хэрэглээнд шилжүүлж байгаатай холбоотой байх магадлалтай байна.
“ СИБИРИЙН ХҮЧ-2” ТӨСӨЛ
“Сибирийн хүч 2” төслийг Казакстанаар дамжуулан тавих асуудал яригдаж байв. Үүний тулд Алтайн уулсаар тавихад нэгдүгээрт дэлхийн өвд бүртгэлтэй учраас ЮНЕСКО-гийн эсэргүүцэлтэй тулгарч байлаа. Мөн өндөр уулсаар дамжуулан тавих учраас өртөг зардал их гарах тул урагш муутай явж ирсэн юм. Үүгээр зогсохгүй БНХАУ Туркменистанаас жилдээ 65 тэрбум куб.м байгалийн хий авах гэрээг 2012 онд байгуулснаар "Сила Сибири-2" төслийн энэхүү баруун маршрутын ажилд ахиц гараагүй хэмээн судлаачид үздэг юм. Казакстанд тулгарсан эдгээр хүндрэл нь Монголоор дамжуулах боломжийг нэмэгдүүлсэн тул манай талаас нэлээд хүчин чармайлт гаргаж, ОХУ-ын талд Төр засгийн түвшинд удаа дараа хүсэлт тавьж ирсэн нь өнөөдөр ийнхүү ашиг тусаа өгч байна. Хийн хоолой Монголын нутгаар дамжин өнгөрвөл жилдээ 3 тэрбум долларыг хойд хөрш бидэнд төлнө энэ бол Монгол улсад барьж буй бэлэг хэмээн онцоллоо. Ийнхүү эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой гэрээг эцэслэн баталж байна. Хийн хоолойг Монголын газар нутгаар дайруулснаар ойролцоогоор 10.000 Монгол ажлын байртай болохоос гадна, иргэд хямд өртгөөр цахилгаан дулаанаа шийдэх болж бүрдэж байна.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


