Чехийн найруулагч сүрдүүлгэд автсан тул Олимпийн анхны аварга Н.Түвшинбаярын амьдралаар кино бүтээх төсөлдөө цэг тавьжээ

Чехийн найруулагч сүрдүүлгэд автсан тул Олимпийн анхны аварга Н.Түвшинбаярын амьдралаар кино бүтээх төсөлдөө цэг тавьжээ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-10-12
Нийтлэлийг
Cherrynews
Чехийн нэрт кино найруулагч Адольф Зика Монголын анхны олимпийн аварга Найдангийн Түвшинбаярын амьдралаар баримтат кино бүтээх төсөлдөө цэг тавьжээ.
 
 
Олимпын аварга Н.Түвшинбаярын амьдралаар баримтат кино хийхээр төлөвлөж буй талаар Олон улсын жүдо бөхийн холбоо, “IJF”- ийн хяналтын шүүгч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч М.Бөхбат өөрийн цахим хуудастаа 2025.10.10 -ны өдөр нийтэлжээ. Тэрбээр “Чехийн домогт жүдоч Лукас Крпалекын тухай “Зөөлөн тулаанч” (The Gentle Fighter) киног продюсер хийж ажилласан Доктор Б.Пагва дараагийн уран бүтээлээ Монголын анхны олимпын аварга Найдангийн Түвшинбаярын амьдралд зориулан хийхээр төлөвлөж байна хэмээсэн юм.

Уг киноны найруулагчаар Чехийн нэрт найруулагч Адольф Зика ажиллах бөгөөд уг бүтээлд олон улсын уран бүтээлчид оролцоно. Мөн дэлхийн хамгийн том стриминг платформуудын нэг Netflix албан ёсоор хамтран ажиллахаар болсон талаар дурдсан.Үүгээр зогсохгүй төслийн төлөөлөгчид удахгүй Монгол Улсад ирж, зураг авалтын байршил, зохиол болон түүхэн судалгаа зэрэг урьдчилсан ажлыг эхлүүлэх бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь Монголын спортын бахархалт түүхийг дэлхийн үзэгчдэд хүргэх зорилготой хэмээж байлаа.

Тэгвэл уг мэдээлэл цацагдаад гурав хоноогүй байхад Чехийн найруулагч  уран бүтээлээ  зогсоох болсон гэх мэдээлэл гарлаа. Тухайлбал түүнийг гэр бүлтэйгээ амарч байхад нь танихгүй дугаараас удаа дараа залгаж, сүрдүүлсэн явдал гарчээ. Найруулагч энэ талаар цагдаад мэдэгдсэн бөгөөд аюулгүй байдлаа цаашид хангах, гэр бүлээ хамгаалах үүднээс төслийг зогсоож, олон улсын баг болон Netflix компани оролцох боломжгүй болсон хэмээжээ.

 
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.