Д.Амарбаясгалан: Монголын асуудал Монголын төр өөрөө болсон байна. Иймд МАН-ын даргад нэр дэвшин өрсөлдөнө

Д.Амарбаясгалан: Монголын асуудал Монголын төр өөрөө болсон байна. Иймд МАН-ын даргад нэр дэвшин өрсөлдөнө

Төрөл
Улс төр
Нийтлэгдсэн
2025-09-12
Нийтлэлийг
Cherrynews

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхөө албан ёсоор өнөөдөр /2025.09.12/ мэдэгдлээ.

Энэ мэдэгдлийг хийхийн өмнө тэрбээр Монголын асуудал Монголын төр өөрөө болсон байна гэж онцоллоо.

-Албан ёсоор би мэдэгдэл хийхийг хүссэн.Монгол Улсад хувь хүн бус хууль засагладаг эрх зүйт төртэй байх ёстой. Энэний төлөө улс төрийн нам бүр үе үеийн парламентууд зорьж, ажиллаж ирсэн гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Хоёр их гүрний дунд оршиж байгаа Монгол Улс ардчилсан Монгол Улс ардчилсан парламентынхаа тогтолцоог улам бүр баталгаажуулж дархлаажуулж явах учиртай байдаг. Хуулийн доор хүн бүр эрх тэгш амьдардаг нийгмийг бид цогцлоон хөгжүүлэх ёстой. Тэр бол Монгол Улсын Их хурлын Монголын төрийн үндсэн зорилго байх ёстой. Энэ утгаараа би 100 жилийн түүхтэй МАН-ыг хувь хүн бус хамтын удирдлагын байгууллага хэвээр хадгалахын төлөө 300 мянган гишүүнтэй МАН-ын иргэд сонгогчдынхоо өмнө амласан том амлалтыг биелүүлэхийн төлөө, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар найман жилийн туршид ажиллаж, шинэчлэлт өөрчлөлт, дэвшилтэт үзэл санааг улс төрийн намын үйл ажиллагаанд нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байсныхаа төлөө МАН- ын даргын сонгуульд нэр дэвшиж оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.