Д.Амарбаясгалан: МАН-ын даргын төлөөх зодоон Ард иргэдийн зовлон болох учиргүй.

Д.Амарбаясгалан: МАН-ын даргын төлөөх зодоон Ард иргэдийн зовлон болох учиргүй.

Төрөл
Улс төр
Нийтлэгдсэн
2025-09-25
Нийтлэлийг
Cherrynews

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ цаг мөчид /2025.09.25/  сэтгүүлчидтэй уулзаж, цаг үеийн асуудлаар тайлбар хийж байна. Тэрбээр “МАН-ын даргад нэр дэвших үедээ би та бүхэнд амласан, дэлгэрэнгүй асуултад хариулт өгнө гэсэн. Тэр дагуу өнөөдөр энэхүү уулзалтыг хийж байна гэсэн байр сууриа илэрхийлсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгч эхэллээ.


-Ингэж мэдээлэл хийхийг мэдэж байсан гэлээ. Танай нам хагаралтай байгаа юу. Тантай холбоотой хоёр гурван хүнийг АТГ барьж хорьсон мэдээлэл байна, үнэн үү. “Админерал” компанитай та холбоотой юм биш үү?

-Би өөртэйгээ нэр холбогдоод байгаа хүмүүсийн талаар АТГ-т өөрөө бичиг явуулаад мэдээлэл авсан. Жишээ нь, Х.Мандбаяртай холбосон, харилцан хамааралгүй байна гэсэн. хариуг өгсөн.  Сэтгүүлч Н.Өнөрцэцэгэтэй холбоотой байна гэсэн хамааралгүй гэсэн, гэх мэтээр дөрвөн хүний талаар хариу ирүүлсэн.

Шүүхэд бас хандсан,шийдвэр гарсан.  “Админерал” гэдэг компанитай мөн хамааралгүй юм байна гэдэг анхны шатны шийдвэр гарсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байх үеэс эдгээр асуудалтай холбогдсон үеэс шүүх, тагнуул, цагдаа гээд долоон байгууллагад гомдол гаргасан. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл миний гаргасан гомдлыг хэлэлцдэггүй.

Манай эхнэрийг 5 сая ам.доллар дансаараа авсан гэдэг асуудлыг гадаадын вэб сайтад тавьсан асуудлаар хандахад Тагнуулын байгууллага хариу өгдөггүй. Цагдаагийн байгууллагад хандсан мөн хариу өгдөггүй.

Энэ бүгдийн цаана улс төр байгаа гэдгийг би бүрэн ойлгож байгаа.

МАН-д хагарал байна, нуухгүй. Энэ хагарал үе үе гарч ирдгийг нуухгүй. 2017 онд МАН хагарч байсан. Өнөөдөр мөн хагарсан.Энэ хагарлын эздийг Ерөнхий сайд Г.Занданшатар, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, өчигдөр мэдээлэл хийсэн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын хов зөөж амь зогоодог хүмүүсийн хийдэг ажил.

Намайг МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар 8 жил ажиллахад хагарал гараагүй шүү. Я.Содбаатарыг МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан аравхан сарын хугацаанд МАН тэр битгий хэл төрийн өндөрлөгийн төвшинд хагарал бий болсон. Энэ бол хов зөөж амиа зогоодог хүмүүсийн хийдэг ажил. Ийм учраас би хагарч бутраад байгаа намыг нэтггэхийн тулд, итгэл алдраад байгаа гишүүдийнхээ итгэлийг сэргээхийн тулд, айдаст автаад байгаа гишүүдийнхээ айдсыг дарахын тулд МАН-ын даргад нэр дэвшинэ гэдгээ зарласан. Хэрвээ Ц.Чулуунзагд тийм асуудалтай байсан бол хоёр жилийн өмнө барьж хорихгүй яасан юм.

Яахаараа улстөрчдийг асуудлын өмнө тулгаж байгаад барьж хорих, шоронгоор айлгах процессыг хийдэг юм. АТГ өчигдөр 19.30 цагт 20 байцаагч цуглуулаад Д.Амарбаясгалангийн талд санал өгөх гэж байгаа Бага хурлын гишүүдийг 20, 20 иор нь жагсаагаад түүх архив үүсгэх гэж үзсэн.

Энэ асуудлыг би Я.Содбаатар даргад хэлсэн. Намын асуудал нам дотроо шийдэгдэх ёстой шүү. Намайг дэмжинэ гэж байгаа гишүүдэд хавтаст хэрэг нээх замаар түүхийг нь судлах замаар дарамт үзүүлэх гэж байгаа бол энэ дээр би тултал үзнэ шүү гэдгээ мэдэгдсэн.

Ингэж ярьснаас 20 минутын дараа АТГ тэр бүх зүйлээ зогсоосон. Надад бол гэрч байгаа, баримт байгаа. Энэ бол бүх юм хэрээс хэтэрснийг харуулж байгаа үйл явдал юм. Ийм учраас МАН хууль хүчний байгууллагыг ашиглаж дарангуйлал тогтоож болохгүй гэж үзэж байгаа. Энэний эсрэг би хатуу тэмцэнэ. Хэвлэл дээр эвгүй юм бичвэл хохино шү гэдгийг нэр бүхий хэдэн сэтгүүлчдэд хэлсэн.

Б.Энхбаяр өнөөдөр яагаад өширхөөд байгаагийн нэг шалтгаан нь Н.Өнөрцэцэргийг барьж хорих гээд байхад нь болио, бид ийм замаар явж болохгүй гэдгийг тухайн үед илэрхийлж байсан.  Тухайн үеийн уулзалтад Л.Оюун-Эрдэнэ, Я.Содбаатар, Г.Занданшатар, Б.Энхбаяр байсан. Тэр үед Оюун-Эрдэнэ “Ийм замаар бид явах гэж байгаа бол бүгдээрээ ажил төрлөө өгч зайлцгаая” гэж хэлж байсан шүү.

Сүүлийн үед Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудал яриад Ерөнхийлөгчийг холбоод, хуучин Ерөнхий сайдыг холбоод, хоорондох маргаан бүх юм болсон. Энэний эхлэлийг хэн тавьсан гээч Я.Содбаатар, Ж.Энхбаяр тавьсан. Өнгөрсөн жилийн наймдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулган болж байхад энэ хоёр гишүүдтэй уулзаж, “Хэдүүлээ Үндсэн хуульд өөрчлөлт хийх замаар Ерөнхийлөгчийн хугацааг сунгая” гэж ярьсан. Ерөнхийлөгч энэ асуудлыг тэр үед мэдээгүй гэж боддог. Боломжгүй зүйлийг энэ хэд араас нь явж худлаа вакумжуулж улс төр болгосон. Сүүлдээ улстөрчид айдаст автаж эхэлсэн. Ийм асуудал болохгүй биздээ гэдэг яриа гарч эхэлсэн. Энэ нь даамжраад Ерөнхий сайдыг, эрх барьж байгаа намын даргыг шахаж эхэлсэн. “Эрх баригч нам та нар ийм увайгүй өөрчлөлт хийх замаар увайгүй алхам хийх гээд байна шүү дээ” гээд шахалт ирсэн.

-“Админерал” ХХК-тай холбоогүй юм бол та 2023 оны нүүрсний сонсголд оролцоод хамааралгүй гэдгээ нотлоод яагаад мэдээлэл өгч болоогүй юм бэ. Таны дүүг Хасбаатар гэдэг хүнтэй хамтарч компани байгуулсан гэж яриад байна, үнэн үү?

-“Админерал” тай холбоотой юм мэдэхгүй юм чинь очоод ямар тайлбар хийх вэ, мэдэхгүй гэдэг үгийг хэлэх сонирхолтой. Яагаад намайг нүүрстэй холбочих вэ гэдэг асуулт яваад байгаа. Тухайн үед “Бодь” группын олон том оффтейк гэрээ, мухар төмөр зам барьсан нүүрсний хэлэлцээрийг олны анхааралд оруулахгүйн тулд гол дүр хэрэгтэй байсан. Гол дүрд явуулах хамгийн боломжтой нөхөр нь нь би болсон. 2022 онд намайг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болохгүй гэхэд шахалтаар болгосон.Тухайн үед Ерөнхий нарийн бичгийн даргын тамгыг авах гэж маш олон төрлийн дарамт шахалт ирж байсан. Яг энэ үед намайг нүүрсчин болгож зарласан, надаас тамга авах гэж маш олон арга хэмжээ болсон.

Би тэр үед ажлаа өгөх гээд өрөөгөө суллаад бэлдсэн, Я.Содбаатар очоод суухад бэлэн болсон үе. Яг тэр үед жагсаал гараад нийтийн хамарсан үймээн болоод МАН-ын Бага хурал арванхоёрдугаар сарын 6-нд зарлагдаад цуцлагдсаныг та бүхэн санаж байгаа байх. Тэгээд би Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа өгөөгүй үргэлжлүүлж ажиллаж байгаад 2024 оны УИХ-ын сонгуулиа удирдаж орсон. Ийм л нөхцөл байдал дунд явж байгаа.

Манай дүүг талийгаач болсон Хасбаатар гэдэг хүнтэй хамтарсан вэб сайт байгуулсан гэсэн, тийм юм байхгүй. Манай гэр бүл тэр хүнтэй уулзах нь битгий хэл тэр хүний нэрийг ч мэдэхгүй. Хэвлэлээс л храрж байгаа. Талийгаач болсон хүний ясыг их өндөлзүүлж байх шиг байна. Үр хүүхдүүдээс нь холбогдож мэдээлэл авах хэрэгтэй. Б.Энхбаяр болзошгүй, магадгүй,  би хардаж байна гэдэг өнцгөөр ярьсан. Хүн жаахан өгсөхөөр шрикийн муур шиг дагаад явж байдаг нөхөр жоохон асуудал үүсэхээр ар нуруу руу хутга зоодог нөхөр хэвлэлээр ярьсныг үнэн гэж ойлгож болохгүй. Түүний ярьсан туйлын үнэн биш. Хууль зүйн сайд болчихоод тийм шударга байсан юм бол энэ асуудлыг шийдэхгүй яасан юм. Өчигдөр ярихдаа Засгийн газрын шийдвэр гаргаж хүн барьж хорихыг хориглосон гэсэн, үгүй. Тогтоол нь энэ байна. Энэ хүн хэчнээн нүүртэйг хар. Өөрийнх нь хийсэн пост. 2024 оны тавдугаар сарын 22-ний өдрийн Засгийн газрын хуралдаан дээр улс төрийн сонгууль эхэлсэн байгаа цаг үед нэр дэвшихээ зарлаад үнэмлэхээ авч байгаа нэр дэвшигчдийг барьж хорьж болохгүй шүү гэж яриад, тэмдэглэл гарч байсан. Яагаад энийг ярих болсон бэ гэхээр Ж.Эрдэнэбат гэж хүн 2020 оны сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ аваад гишүүнийх нь бүрэн эрхийн хугацаа дуусаагүй үед хорьсон. Ахиад ийм улс төрийн зорилготой барьж болохгүй гэж яриад энэ тогтоолыг гаргаж байсан. Гэтэл Б.Энхбаяр юу гэж ярилаа, Энэ хүний хоёр байтугай 20 нүүрийг та бүхэн харна.

Хамгийн анх улс төрд яаж орж ирсэн, Ерөнхий сайд асан Сү.Батболдын туслахаар орж ирсэн.Төд удалгүй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан У.Хүрэлсүх даргын зөвлөх болсон. Төд удалгүй С.Бямбацогт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга болоход зөвлөх болж байсан. Төд удалгүй Хууль зүй дотоод хэргийн дэд сайд болж ажиллаж байсан.

Б.Энхбаяр намайг нэр дэвшүүлэхгүй гэж Д.Амарбаясгалан намын дарга дээр орсон гэж ярьж байгаа бол харин түүнийг Зөв хүн электрот намаас нэр дэвшихээр явж байхад нь би харин ч дуудаж авч ирээд  тухайн үеийн намын дарга У.Хүрэлсүхтэй ярьж, уулзуулж байсан. Өшөө ч ярих юм их байгаа.

Ийм харамсалтай, ийм увайгүй байдалд бид орж байгаадаа би ичиж байна, ийм зүйл яриад сууж байгаадаа би үнэхээр ичиж байна гэдгээ Хяналтын зөвлөлдөө хэлсэн.

Манай дүүг бас АТГ дуудаж байцаалт авсан байна лээ. Манай  дүүг тэр холбоод байгаа компани дээр хувь эзэмшил дээр хуурамч гарын үсэг зурсан. Шүүх шинжилгээний хүрээлэнд өөрийнхөө гарын үсэг мөн эсэхийг шинжлүүлээд баталгаажуулсан. АТГ, цагдаад батлгаажуулсан баримтаа өгсөн.

н.Батбаатар гэдэг залууг хэвлэлээр их хоргоож байна. Түүнтэй холбож 2023 оны тавдугаар сард гарсан мэдээллийг хараад эхлээд энийг баривчилж байна, хоёрдахьд нь энийг барвчилах юм байна, гурав дахьд түүнийг баривчлах юм байна гээд нийтлэлээс хараад сууж байгаа. Батбаатар гэдэг залууд хэлсэн үнэн мөнөн гэж байгаа бол хууль хяналтын байгууллагаар шийдэгдэх ёстой. Хэрвээ би Батбаатартай харилцаа үүсгээд бизнес эрхлээд сууж байгаа бол надад айгаад суух шаардлага байхгүй. Манай МАН -ын цагаан байрны дөрвөн давхарт фитнесс ажиллуулдаг залуу. Цагаан байрныхаа засварыг хийлгээд, оронд нь 4 давхрыг бартераар түрээсэлдэг залуу. Бизнес хийж байгаа залуусыг улс төрд хутгаад хууль хяналтын байгууллага дээр аваачаад хоёр сар гурван сар хорьдог, ихээхэн хэмжэний мөнгө авч гаргадаг эс бол бизнес нь дампуурдаг гэх зүйл яригдаад байгаа нь үнэн байж магадгүй. Том төсөл хэрэгжүүлж байгаа хүмүүсийг аргагүй байдалд оруулж, бизнесийг нь сүйтэж байгаа нь Монгол төрийн хийх ажил огтоос биш. Тийм учраас бизнес эрхлэгчиддээ тулгамдаж байгаа асуудлыг шийддэг, цомхон төр болох ёстой гэдгийг би байнга хэлж байгаа.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.