Ерөнхий сайд Г.Занданшатар Бага хурлын гишүүдэд хандаж юу гэж хэлэв?

Ерөнхий сайд Г.Занданшатар Бага хурлын гишүүдэд хандаж юу гэж хэлэв?

Төрөл
Улс төр
Нийтлэгдсэн
2025-09-27
Нийтлэлийг
Cherrynews

Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдаан Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2025.09.27/ эхэлсэн. Энэ үеэр МАН-ын даргад нэр дэвшсэн Ерөнхий сайд Г.Занданшатар Бага хурлын гишүүдэд хандаж дараах зүйлсийг ярив.

2.4% болтлоо буурсан эдийн засгийн өсөлтийг Засгийн газар гарааны 100 хоногт 5.4%-д хүргэн дахин сэргээж чадсанаа танилцуулсан байна. Намаа сонсохгүй, намынхаа сонгуульд дэвшүүлсэн хөтөлбөрөө мартан олсоныхоо хирээр зарлагадаж, үрэлгэн их зардал гаргасны уршигаар ч эдийн засгийн өсөлт унах нэг шалтгаан болсон гэж дүгнэжээ.

МАН-ын намын үүр, хороогоор шагайж үзээгүй хүмүүс тооноор орж, хойморт сууж байгаад эгэл жирийн гишүүд эрс дургүй байгаа талаар хэлсэн үгэндээ дурджээ. Ард түмэн талцал хуваагдал, нэг асуудлыг нөгөө асуудлаар дарж хоосон дайсан, хиймэл бэрхшээл үүсгэдэг төр удирдах арга барилаас залхаж цөхөрчихөөд байгааг ч сануулсан байна.

Намын шинэчлэлийн тухайд шат шатны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө улирал бүр дүгнэлт хийж намын гишүүддээ тайлагнадаг байх, бүсийн зөвлөлүүдийг байгуулж, бүс нутгийн төлөөллийг удирдлагын түвшинд оролцуулах, УИХ, ИТХ-ын бүлгийн удирдлагуудын зөвлөл байгуулж намын даргын дэргэд ажиллуулна гэжээ.

Мөн 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг намын гишүүдийн дотоод сунгаа хийж нээлттэй тодруулах, эмэгтэй улстөрчдийг бэлтгэх Үндэсний академи байгуулна гэх зэргээр танилцуулжээ.

Бага хурал нэр дэвшигчид бага хурлын гишүүдийн асуулт хариултаар үргэлжилж байна

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.