Л.Оюун-Эрдэнэ намын даргаасаа албан ёсоор буугаагүй байхад Д.АМАРБАЯСГАЛАН дараагийн дарга боллоо

Л.Оюун-Эрдэнэ намын даргаасаа албан ёсоор буугаагүй байхад Д.АМАРБАЯСГАЛАН дараагийн дарга боллоо

Төрөл
Улс төр
Нийтлэгдсэн
2025-09-28
Нийтлэлийг
Cherrynews

МАН-ын бага хурал 23 цаг орчим болж, дараагийн даргаа сонголоо.

Энэ удаагийн хурлаар МАН-ын бага хурлын шинэ гишүүдийг батламжилж, зохион байгуулалтын асуудлуудаа хэлэлцлээ. Мөн МАН-ын даргаар ажилласан Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонссон. Ингээд МАН-ын даргын сунгаан эхэлж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар өрсөлдөж намын гишүүдийн асуултад хариулах мэтгэлцэх үйл явдал үргэлжиллээ.

Эхний санал хураалтаар Д.Амарбаясгалан 56 хувь, Г.Занданшатар 44 хувийн санал авч нэр дэвшигчдийн аль нь ч 3/2-ыг босгыг даваагүй учир энэ асуудлыг бага хурлаараа үргэлжлүүлэн шийдэх нь зөв эсэх, намын дарга Л.Оюун-Эрдэнэ албан ёсоор өргөдлөө өгөөгүй байхад шинээр дарга сонгох нь дээд шүүхэд бүртгүүлэхэд нийцэх эсэх гээд олон асуудал эргэлзээг үүсгэлээ.

Ийнхүү намын дарга нь албан ёсоор чөлөөлөгдөөгүй байхад санал хураалт явуулсан, хоёр нэр дэвшигч ойролцоо санал авч, хэн нь ч 3/2-ын босгыг даваагүй байдал нь өөрөө хуульзүйн багагүй маргааныг дагуулсан ч хоёр дахь шатны санал хураалтыг дахин явуулж эцэслэн шийдвэрлэлээ.

МАН-ын Бага хурлын VIII хуралдааны эхэнд тооллогын комисс санал хураалтын журмаа баталсан. Ингэхдээ нэр дэвшигчдийн авсан санал гуравны хоёрт хүрэхгүй бол хамгийн олон санал авсан хүний нэрийг хоёр дахь шатны санал хураалтад оруулахаар тогтсон юм. Ингээд хоёр дахь шатны санал хураалтад 321 гишүүд оролцож Д.Амарбаясгалан 275 хүний санал авч нийт хуралдаанд оролцогчдын 85.6 хувийн саналыг авч МАН-ын даргаар сонгогдов. 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.