Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн Б.Энхбаярт хариуцлага тооцож чадахгүй бол, Хяналтын ерөнхий хороог татан буулгана гэх асуудал хөндсөн

Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн Б.Энхбаярт хариуцлага тооцож чадахгүй бол, Хяналтын ерөнхий хороог татан буулгана гэх асуудал хөндсөн

Төрөл
Улс төр
Нийтлэгдсэн
2025-09-29
Нийтлэлийг
Cherrynews

УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудалтай холбоотой асуудлаар өнөөдөр /2025.09.29/сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ.


Тэрбээр" МАН-ын гишүүн Б.Энхбаярт арга хэмжээ авах асуудал яригдсан. Зөвхөн энэ удаагийн бага хурал дээр ч биш, өмнөх бага хурлууд дээр МАН-ын зарим гишүүд Б.Энхбаяр гишүүний гаргаж байгаа үйлдлүүд намын дүрэмд нийцэхгүй байгаа тухай шүүмжлэл хэлж байсан. Харин энэ удаагийн бага хурал дээр цөөнгүй гишүүд Б.Энхбаяр гишүүнд арга хэмжээ авах шаардлага тавьсан. Тодруулбал, парламентын гишүүн хүн олон нийтэд огт нотлогдоогүй мэдээлэл түгээсэн, МАН-ын нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлсэн тиймээс МАН-аас хөөх арга хэмжээ авах хэрэгтэй гэдэг зүйлийг ярьж байгаа.

Түүнчлэн хариуцлага тооцож чадахгүй байгаа Хяналтын ерөнхий хороог татан буулгах хэрэгтэй гэдэг асуудлыг ч хөндсөн.

Намын дүрмээр илтэд ёс зүйн зөрчил гаргасан гишүүнийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэх тухай тодорхой заасан байгаа. Б.Энхбаяр гишүүний хувьд намын гишүүнээс түдгэлзүүлэх үндэслэлийг бүрэн хангасан гэж би үзэж байгаа. Бүр түүнээс ч илүү гарсан.

Гэхдээ Хяналтын ерөнхий хороогоор асуудлыг хэлэлцэж, хамтын шийдвэр гаргана. Түүнчлэн өнөөдөр өглөө бага хурлын 100 гаруй гишүүд гарын үсэг цуглуулан Б.Энхбаяр гишүүнийг намаас хөөх шаардлага хүргүүлж байгаа тухай мэдээлэл авсан" гэлээ.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.