
Монгол улсын эдийн засаг хэн нэгэн улстөрчийн попордог ярианы сэдэв биш!
Сангийн сайд Б.Жавхлан Төрийн сангийн үйл ажиллагаа хэвийн хэмээлээ.Тэрээр мэдэгдэл хийхийнхээ өмнө хуваарийн дагуу төрийн бүх санхүүжилт хэвийн явж байгаа гэдгийг албан ёсоор хэлье гэлээ. Энэ жилийн хувьд төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 50 гаруй хувьтай байна. Гуравдугаар улиралд олон жилийнхээ дунджаар энэ орчимд байдаг. Мөн Монголбанкнаас болон Үндэсний Статистикийн газраас сүүлийн үеийн тоонуудыг авлаа. Монголбанкны албан ёсны веб сайт дээр гуравдугаар улирлын буюу есдүгээр сарын 30-ны байдлаар Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум 874 сая төгрөг байна. Өөрөөр хэлбэл, 4-5 сарын импортын хэрэгцээг хангах хэмжээний үлдэгдэлтэй байна.
-Ирэх долоо хоногт би ОУВС-ийн намрынхаа хуралд явна. Хэрвээ шаардлагатай бол тухайн хурлын үйл ажиллагааг сурвалжлах сэтгүүлч нар хүсэлтээ өгч болно. Мөн П.Сайнзориг гишүүнийг "цуг яваасай" гэж бодож байна. Тэнд очоод Монгол Улсыг олон улсад яаж харж байна вэ гэдгийг өөрөө харах хэрэгтэй.
Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдлыг дурын нэг улс төрч улстөржүүлээд байж болохгүй

Энэ бол маш эмзэг асуудал шүү. Тийм учраас өнөөдрийн хэмжээнд хүрсэн эдийн засгийн нөхцөл байдлаа цаашид хэрхэн яаж хадгалах вэ гэдэг нь бидний хамгийн том, чухал зорилт болж байна. Монгол Улсын Засгийн газраас ирэх оны төсвөө есдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн барьдаг. Энэ жил ч мөн хугацаандаа өргөн барьсан боловч харамсалтай нь, хэлэлцэхгүй байна. Аравдугаар сарын эхний 7 хоногт бид төсвөө хэдийнэ хэлэлцээд эхэлчихсэн, ажлын хэсэг нь байгуулагдчихсан явж байдаг. Энэ 7 хоногт төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж ажлын хэсэг нь байгуулагдаад, ажилдаа ороосой гэж хүсэж байна.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


