Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцлээ

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцлээ

Төрөл
Улс төр
Нийтлэгдсэн
2025-10-17
Нийтлэлийг
Cherrynews

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцлээ.

Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-д өргөн барьснаас хойш гурав хоногийн дотор хэлэлцэж, 10 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэдэг. Хуулийн энэ хугацаа өнөөдөр 13:30 цагаар дуусаж байгаа юм. Тиймээс асуулт асууж, саналаа хэлэхээр нэрээ бүртгүүлсэн 44 гишүүн бүгдээрээ үг хэлэх цаг байсангүй. Цаг тулсан учир санал хураалт явууллаа. 

Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжлээ.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нар Байнгын хорооны саналаар санал хураалт явуулж Үндсэн хууль зөрчлөө гэдгийг онцолж байлаа. Мөн С.Бямбацогт сайд "Ерөнхийлөгч УИХ-ын энэ шийдвэрт хориг тавих байх" гэв.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.