Хүний өмчид халдсан ачилтын компанийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Хүний өмчид халдсан ачилтын компанийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-10-20
Нийтлэлийг
Cherrynews

Ачилтын компанийн ажилчид тээврийн хэрэгслийг шилжүүлэн ачих үедээ тухайн автомашиныг эвдэж сүйтгэн, хүний өмчид халдсан хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Тодруулбал, цахим сүлжээнд цацагдсан дүрс бичлэгт тухайн ачуулж буй тээврийн хэрэгсэл нь хуурамч дугаартай замын хөдөлгөөнд оролцож байсан бөгөөд уг зөрчлийг нь Цагдаагийн байгууллагаас илрүүлж, улмаар ачилтын компани шилжүүлэн ачиж байжээ.

Ингэхдээ автомашины урд дугуйн бэхэлгээг дутуу хийснээс тээврийн хэрэгсэл алдагдаж, улмаар ойролцоо байсан тээврийн хэрэгслийг мөргөж, зогссон байна. Үүнтэй холбоотойгоор уг хэргийг нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.