ТБХ:Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Д.Цогтбаатарыг сонголоо

ТБХ:Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Д.Цогтбаатарыг сонголоо

Төрөл
Улс төр
Нийтлэгдсэн
2025-10-29
Нийтлэлийг
Cherrynews

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.10.29/ хуралдаан 12 цаг 49 минутад гишүүдийн 51.7 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Х.Ганхуягийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд санал хэлэв.

Хуралдаанаар Дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгоно хэмээн заасан  байдаг.

Иймд Байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар УИХ дахь АН-ын бүлгээс Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатарын нэрийг дэвшүүлснийг танилцуулсан хэдий ч нэр дэвшигч гадаад улсад албан томилолттой байсан тул хэлэлцүүлгийг хойшлуулсан билээ.

Ингээд хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Байнгын хорооны дарга нэр дэвшигчийн талаар танилцуулав.

Нэр дэвшигч Даваагийн Цогтбаатар нь 1985 онд Баянхонгор аймагт төрсөн, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. 1993-2003 онд Баянхонгор аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 2007 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг дүүргэсэн. 2007-2012 онд Голомт банканд эдийн засагч, 2012-2015 онд Голомт банкны Баянхонгор дахь салбарын захирал, 2016-2020 онд Монгол Улсын Хөгжлийн банканд хэлтсийн захирал, 2021-2023 онд Хаан банкны салбарын удирдлагын газрын захирал, 2024 онд Хадгаламжийн даатгалын корпорацид газрын захирал, 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна гэлээ.

Нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Д.Цогтбаатарыг сонгох санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.