
Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн тэтгэврийг 20 хувиар нэмэхээр боллоо
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан мэдээлэл хийлээ.
Тэрээр "Төсөв хэлэлцэж эхэлснээс хойш л хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ асуудлыг шийдэж өгөхийг Засгийн газар, УИХ-аас хүссэн, бас шаардсан. Тодорхой үр дүн гарлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн тэтгэврийг 20 хувь болгон нэмэгдүүлэхээр төсвийн ажлын хэсэг дээр тохирлоо. Анх төсөв өргөн барихад зургаан хувиар нэмнэ гэж байсан. Үүнийг 8.6 хувь болгоод байсан бол ажлын хэсэг дээр сайн ярилцсаны үр дүнд 20 хувиар нэмэхээр боллоо. Үүнд 30 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Зам, барилгатай холбоотой зардлуудаас танаж энэ мөнгийг гаргахаар болсон" гэв.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


