Х.Ганхуягийг Шадар сайдаар томиллоо

Х.Ганхуягийг Шадар сайдаар томиллоо

Төрөл
Улс төр
Нийтлэгдсэн
2025-11-12
Нийтлэлийг
Cherrynews

Шадар сайд С.Амарсайхан албан тушаалаасаа чөлөөлөгдсөнтэй холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох саналаа УИХ-д танилцууллаа. УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авсны дараа чуулганы хуралдааныг түр завсарлуулж Ерөнхий сайд Х.Ганхуягийг Шадар сайдаар томилж байгаа тухай захирамж гаргалаа. Улмаар захирамжаа УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулж Х.Ганхуяг Засгийн газрын гишүүний тангарагаа өргөв. Ингэснээр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Шадар сайдын бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ.

Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг Шадар сайдаар томилогдож байгаатайгаа холбогдуулан Байнгын хороогоо УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяад түр хариуцуулахаар шийдвэрлэжээ. Энэ тухайгаа албан бичгээр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид уламжилсныг нь чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.