УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох саналаа танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг Байнгын хороогоо УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяад түр хариуцуулахаар шийдвэрлэжээ. Энэ тухайгаа албан бичгээр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид уламжилсныг нь сая чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Төсвийн байнгын хороог Д.Үүрийнтуяа түр удирдахаар боллоо
Төрөл
Улс төр
Нийтлэгдсэн
2025-11-12
Нийтлэлийг
Cherrynews




