АТГ:  69 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна

АТГ: 69 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-09-01
Нийтлэлийг
Cherrynews

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс 2025 оны наймдугаар сарын 25-31-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 93 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Одоогоор 69 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 974 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт зургаан хэргийг шүүхэд шилжүүлэх, найман хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэн, нэг хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 958 хэрэг шалгагдаж байна хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.