Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-12-03
Нийтлэлийг
Cherrynews

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ныг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарлажээ.

Энэ өдрийг бий болгосон гол зорилго нь хүний эрхийг тэгш сахих, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн амьдралд тэгш эрхтэйгээр оролцуулах явдал юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1982 онд баталсан дэлхийн хөтөлбөрт энэ зорилгыг тодорхой тусгажээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 115000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас, 14,700 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Үүнээс 15300 нь хөдөлмөр эрхэлдэг гэсэн статистик бий. Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 35.3 мянга нь нийгмийн халамжийн тэтгэвэр, 30.1 мянга нь  асаргааны тэтгэмж, 18.4 мянган хүн хөнгөлөлт, 28.1 мянга нь амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж авч байгаа юм. Энэ өдөр баяр, уриа лоозон төдий  биш, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө хийсэн ажлаа дүгнэж цэгнэх, цаашдын бодлогоо тодорхойлж, эрхийнхээ төлөө дуу хоолойгоо хүргэх өдөр аж. 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.