Афганистаны зүүн хэсэгт болсон газар хөдлөлтийн улмаас 800 гаруй хүн амиа алдаад байна

Афганистаны зүүн хэсэгт болсон газар хөдлөлтийн улмаас 800 гаруй хүн амиа алдаад байна

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-09-02
Нийтлэлийг
Cherrynews

Афганистаны зүүн хэсэгт болсон газар хөдлөлтөд өнөөдөр өглөөний байдлаар 800 гаруй хүн амиа алдаж, хэдэн мянган хүн гэмтсэн гэх мэдээлэл гараад байна.  Газар хөдлөлтөд нэрвэгдсэн энгийн иргэдэд аврах ажиллагаа үзүүлж эхэлсэн бөгөөд тэд гадаа хоног төөрүүлж байна. Тэдний гэр орон хэдийнэ сүйрч, хүн амьдрах аргагүй болжээ.

Өнгөрсөн ням гарагийн шөнө 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болох үед голомтод хамгийн ойр байрлаж байсан уулын Кунар мужид хамгийн олон хүн амь үрэгджээ. Албаныхан бүхэл бүтэн тосгон сүйдсэн тул амиа алдсан хүний тоо цаашид үлэмж нэмэгдэх аюултай байгааг анхааруулсаар байна.

Олон улс орон аль хэдийнэ тусламж үзүүлэхээ мэдэгдсэн ч зарим тосгонд хүрэх боломжгүй хэвээр байгаа бөгөөд орон нутгийн эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больжээ.

 

 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.