Вьетнамын засгийн газар иргэн бүрт 100,000 донг буюу ойролцоогоор 3.80 ам.доллар олгох болсон бөгөөд нийт 380 сая ам.доллар хүртэл зардал гарах төлөвтэй байна. Мөн 13,920 хоригдлыг хугацаанаас нь өмнө сулласан. Үүнд 66 гадаадын иргэн багтаж байгаа аж.

Вьетнам улс тусгаар тогтнолын 80 жилийн ойгоо тэмдэглэлээ
Вьетнам улс тусгаар тогтнолын 80 жилийн ойгоо Мягмар гаригт (2025.09.02) тэмдэглэж, сүүлийн хэдэн арван жил байгаагүй сүр дуулиантай цэргийн парад зохион байгуулжээ. Мөн бүх нийтийг хамарсан мөнгөн тэтгэмж, 14 мянга орчим хоригдлыг өршөөж сулласан байна.
Ханой хотод арван мянга гаруй хүн улаан өнгийн хувцас өмсөж, үндэсний далбаа барин цугларчээ. Парадын үеэр Вьетнамын зэвсэгт хүчин "Mi-171" нисдэг тэрэг, Су-30 сөнөөгч онгоц, дотооддоо үйлдвэрлэсэн дрон зэрэг орчин үеийн зэвсэг техникээ танилцуулсан байна. Уг ёслолын арга хэмжээнд Вьетнам, Хятад, Орос болон бусад орны цэргийн хүчин оролцсон байна. Харин Вьетнамын тэнгисийн цэргийн тусгай арга хэмжээнд Оросын шумбагч онгоц, фрегат хөлгүүдийг танилцуулжээ.Вьетнамын Коммунист намын тэргүүн То Лам “Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад тууштай зүтгэсээр байх болно” хэмээн Бадинь талбайд хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв. Энэ бол 1945 оны есдүгээр сарын 2-нд Францын колоничлолоос салж, Хо Ши Мин тусгаар тогтнолоо зарласан түүхэн газар 


Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


