
Нийслэлийн ногоон бүсийн хог хаягдлыг цэвэрлэж байна
Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-09-05
Нийтлэлийг
Cherrynews
Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн "Ногоон бүсийн нийтийн цэвэрлэгээ хийх тухай" А/1224 дүгээр захирамжийн хүрээнд нийслэлийн ногоон бүсийн цэвэрлэгээг өнөөдрөөс эхлүүллээ.
Цэвэрлэгээний ажилд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Экологийн цагдаагийн алба, Хан-Уул, Баянзүрх дүүргийн тохижилт үйлчилгээний байгууллага , Монголын оюутны холбооны нийт 64 ажилтан, албан хаагч, 5 их дээд сургуулийн 320 оюутан, 24 техник хэрэгсэлтэй Богдхан уулын Жаргалант, Нүхт, Арцат, Хүүш, Чандмана, Зайсан, Залаат, Хүрхрээ, Хүрэл тогоот, Чулуут зэрэг 10 аманд цэвэрлэгээний ажлыг зохион байгуулан ажиллаж байна.14:00 цагийн байдлаар 10 орчим тонн хогийг цэвэрлэж хогийн цэгт ачуулсан. Маргааш буюу 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ногоон бүсэд цэвэрлэгээний ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулна.



Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


