М.Өлзий-Орших өөрийн цахим хуудсаар дамжуулан Д.Дэлгэрням болон Сэлэнгэ Бодонс багаас уучлалт гуйлаа

М.Өлзий-Орших өөрийн цахим хуудсаар дамжуулан Д.Дэлгэрням болон Сэлэнгэ Бодонс багаас уучлалт гуйлаа

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-11-29
Нийтлэлийг
Cherrynews

Энэ сарын 26-нд Сэлэнгэ Бодонс баг Эс Жи Эйпс багтай улирлын ээлжит тоглолтоо хийсэн. Тус тоглолтын үеэр Эс Жи Эйпс багийн тоглогч М.Өлзий-Орших бөмбөг дамжуулах үедээ Сэлэнгэ Бодонс багийн тоглогч Д.Дэлгэрнямыг санамсаргүй тохойлдсоноос багийн ахлагч Д.Дэлгэрням бэртэл авсан.

Тэгвэл М.Өлзий-Орших өөрийн цахим хуудсаар дамжуулан Д.Дэлгэрням болон Сэлэнгэ бодонс багаас албан ёсоор уучлал гуйлаа. Тэрбээр "Д.Дэлгэрням ах болон Сэлэнгэ бодонс багаас албан ёсоор уучлалт гуйж байна.

Өнгөрсөн тоглолтонд үүссэн контакт нь ах руу чиглэсэн санаатай үйлдэл байгаагүй гэдгийг хэлмээр байна. Би өөрийн тэр үйлдлээсээ болж танд болон багт нь хүндрэл учруулсандаа үнэхээр харамсаж байна. Дэк ахаасаа чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Хурдан эдгээд талбайдаа эргэн ирээрэй" гэжээ.

Харин Сэлэнгэ Бодонс багийн зүгээс багийнх ахлагч Д.Дэлгэрнямын талаар "Багийн ахлагч Д.Дэлгэрням нь “Эс Жи Эйпс” багтай хийх тоглолтын үеэр нүүрэндээ хүнд бэртэл авч, одоогоор эмчилгээ хийлгэж байна. Бэртлийн улмаас дээд үүдэн хоёр шүд хугарсан, уруул нь язарч, нүүр нь хавдсан. Эмчийн магадалгаагаар Д.Дэлгэрням маргаашийн буюу 12-р сарын 1-ний “Дархан Юнайтед” багтай хийх тоглолтыг өнжихөөр боллоо. Эмчилгээний үр дүнг харгалзан түүний дараагийн тоглолтод орох эсэхийг шийднэ" гэжээ.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.