Энэ сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сэлэнгийн баруун өмнөд хэсэг, Улаанбаатар, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ.

2025 оны 09-р сарын 07-ны 20 цагаас 2025 оны 09-р сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Улз голын хөндийгөөр, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын сав газраар бага зэргийн бороо, уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +11…+16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +7…+12 градус, бусад нутгаар +1…+6 градус, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгинй сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +12…+17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24...+29 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -1...-3 градус хүйтэн, бусад хэсгээр +1…+3 градус, өдөртөө +14...+16 градус дулаан байна.