Хөвсгөлд алга болсон хүүхдийг эрэн хайх ажиллагаа зургаа дахь өдрөө үргэлжилж байна

Хөвсгөлд алга болсон хүүхдийг эрэн хайх ажиллагаа зургаа дахь өдрөө үргэлжилж байна

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-09-22
Нийтлэлийг
Cherrynews

Хүүхэд алга болов...

2025 оны 09 дүгээр сарын 17- ны өдөр 17:00 цагийн орчимд Хөвсгөл аймгийн онцгой байдлын газарт хүүхэд алга болчихлоо гэх дуудлага мэдээлэл ирсэн байдаг. Тодруулбал бага насны хүүхдээ машинд унтуулж орхиод мод бэлтгэж байгаад эргээд ирэхэд нь хүүхэд нь алга болсон гэх мэдээллийг цагдаа, онцгой байдлыг албан хаагчдад өгсөн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 46- дугаар ангийн алба хаагчид орон нутгийн удирдлагууд болон иргэдтэй хамтран эрлийн ажиллагааг өнөөдрийг хүртэлх буюу хүүхэд алга болсноос хойших зургаан өдөр, нийт 144 цаг шуурхай зохион байгуулж байна.

Хүүхдэд юу тохиолдов?

Тухайн өдөр хүүгийн аав  нутгийнхныхаа тэр бүр очоод байдаггүй шарилын газраас мод бэлтгэхээр явжээ. Улмаар хүүгийн ээж хоёр хүүхэдтэйгээ приус маркийн автомашинаар нөхөртөө хоол хүргэхээр очсон байсан. Тэр үед хоёр хүүхэд нь унтаж байсан учраас машиндаа үлдээгээд явсан гэж ярьсан удаатай.Тэрээр хэлэхдээ хүүгээ эсэн мэнд эрүүл саруул байгаа гэх совин татаж байгаа ч, өнөөдрийг хүртэл сураг ажиггүй байгааг гайхаж буй талаар дурдсан. Хүүгийн хувьд сэргэлэн цовоо, биеэ даасан хүүхэд байсан гэлээ

Хүү хаана алга болов?

Хүүгийн сураггүй болсон "Сайхан мод" гэх уул том, бартаа саад ихтэй, ойрхон булагтай, аймгийн төвөөс зүүн зүгт 190 км, сумын төвөөс хойд зүгт 30 км зайтай шигүү модтой газар. Яг одоогийн байдлаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Булган аймгийн Онцгой байдлын газар, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Агаараас эрэн хайх аврах анги, аймгийн Засаг даргын тамгын газар, сумын Засаг даргын тамгын газар, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газар, Хилийн цэргийн 0257-р анги , Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Зэвсэгт хүчний 321-р тусгай салбар, ар гэрийн хүмүүс, сумын мэргэжлийн анги, Шинэ-Идэр сумын Засаг даргын Тамгын газар, сайн дурын иргэд нийт 181 хүн, зургаан эрэлч нохой, нэг нисдэг тэрэг, дөрвөн дрон, 30 морь, 40 автомашинтайгаар гурван бүлэгт хуваагдан ажиллаж байна" хэмээсэн юм.

 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.