А.Амартүвшин: Хагас коксон нүүрсийг энэ сарын 15-наас борлуулж эхэлнэ

А.Амартүвшин: Хагас коксон нүүрсийг энэ сарын 15-наас борлуулж эхэлнэ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-09-09
Нийтлэлийг
Cherrynews

Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш хэрэглэнэ. Энэ талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нар мэдээлэл өглөө.

НЗД-ын орлогч А.Амартүвшин "Хагас коксон нүүрсний хэрэглээг нэвтрүүлэхээс өмнө дээжүүдийг гаднын лабораториудад өгч шинжлүүлсэн. Нийслэлийн хэмжээнд 172 мянган өрх нүүрс түлж байна. Түүхий нүүрсийг хотод нэвтрүүлэхгүй байхаар хяналт шалгалт тавин ажиллаж байна.

Энэ өвөл Улаанбаатар хотын хэмжээнд ямар нэг байдлаар түүхий нүүрс оруулж ирэхийн хориглоно. Шийдвэрийн хэрэгжилт дээр хяналт тавина. Өнгөрсөн өвөл бид нийт 87 мянган тонн түүхий нүүрс хэрэглэсэн байна. Энэ нь 300 мянган тонн хагас кокс нүүрс хэрэглэсэнтэй тэнцэхүйц агаарын бохирдол үүсгэсэн гэсэн үг. ААН-үүдэд медлингийг санал болгож байгаа. Сургууль, цэцэрлэгийн газ, цахилгаан руу шилжүүлэхээр ажиллаж байна.

Есдүгээр сарын 15-наас сайн карт болон гар утасны апп ашиглан нүүрсээ худалдан авах боломжтой. 10 дугаар сарын 15-наас зөвхөн гар утасны апп ашиглан нүүрс худалдан авдаг болно. Мидлинг буюу шахмал түлш нэг шуудай нь 25 кг. Борлуулагдах үнэ нь 3750 төгрөг байна. Шинэ хагас кокс 10 дугаар сарын 1-нээс худалдаанд гарна. 25 кг буюу нэг шуудай нь 5000 төгрөг байна.

Өнгөрсөн жилүүдэд 60 орчим мянган ухаалаг угаар мэдрэгчийг айл, өрхүүдэд суурилуулсан. Айлуудад угаарын нөхцөл байдал үүсмэгц нийслэлийн хяналтын удирдлагын төв дээр мэдээлэл ирдэг. Улмаар бид 5-7 минутын дотор арга хэмжээ авч, айл өрхүүдэд очиж, арга хэмжээ авдаг системийн хэрэгжүүлээд эхэлсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сард 51 өрхийг ухаалаг систем рүү оруулсан. Есдүгээр сард 61 мянган айлыг ухаалаг системд холбоно. Энэ сарын сүүлээр нийслэлийн төсөв дээр тодотгол орно. Үүний хүрээнд дахиад 45 мянган айлыг ухаалаг угаар мэдрэгч суурилуулах төсвийн хөрөнгө оруулж ирж байгаа. Ийнхүү нийслэлд гал түлж байгаа 172 мянган айл угаарын хяналтын системд бүрэн холбогдоно. Ингэснээр угаардалт, угаардалттай холбоотой нас баралтыг бууруулж чадна" гэв.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.