Мөрөн сумын иргэн өөрийн хүсэлтээр 30 тонн тарвагыг устгалд оруулжээ

Мөрөн сумын иргэн өөрийн хүсэлтээр 30 тонн тарвагыг устгалд оруулжээ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-09-09
Нийтлэлийг
Cherrynews

Тарваган тахлын тохиолдол батлагдсантай холбоотойгоор Мөрөн, Цагаан-Уул сумуудад өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна.

Түүнчлэн голомтот бүс нутгаас болон гарал үүсэл нь тодорхойгүй тээвэрлэгдэн ирсэн тарвагыг хадгалж, нөөцөлсөн иргэд тарвагаа Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгч устгалд оруулж эхэлсэн байна.

Өчигдрийн байдлаар Мөрөн сумын иргэн өөрийн хүсэлтээр 30 тооны тарвагыг мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгч, орчны ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлгэжээ.

Иргэд та бүхэн хадгалж, нөөцөлсөн тарвага, тарваганы түүхий эд эрхтэн, арьс зэргийг Зооноз өвчин судлалын төвийн 7038-2420 утсанд хандан устгалд оруулахыг уриалж байна. Тарвага хүлээлгэн өгсөн иргэнд хариуцлага, торгууль оногдуулахгүй бөгөөд мэдээллийн нууцыг чандлан хадгалах аж.  

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.