"The MongolZ" чансаагаараа дэлхийд хоёрт эрэмбэлэгдэж байна

"The MongolZ" чансаагаараа дэлхийд хоёрт эрэмбэлэгдэж байна

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-09-09
Нийтлэлийг
Cherrynews

Цахим спортын "CS2" төрлийн мэргэжлийн багуудын чансааг тогтоодог хоёр эрэмбэ бий. Тодруулбал, энэ төрлийн хамгийн том платформ болох "HLTV"-ийн чансаа болон "CS" видео тоглоомыг хөгжүүлэгч "Valve"-ийн чансаа. Тэгвэл өчигдөр /2025.09.08/ "HLTV"-ийн чансаа шинэчлэгдэж, Монголын "The MongolZ" баг нэг байр ахиж, дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэлжээ.

Өнгөрөгч амралтын өдөр Лондон хотноо өндөрлөсөн "BLAST Open Fall" тэмцээний дараа энэхүү чансаа шинэчлэгдэж байгаа бөгөөд тус тэмцээний аварга Германы "G2" баг долоон байр ахиж, чансааны тавдугаарт бичигдэж эхлэв. Харин Оросын "Spirit" баг хоёр байр ухарч, дөрөвдүгээрт бичигдэж эхэлсэн аж.

"The MongolZ"-ийн адилаар "MOUZ" баг нэг байр ахиж, дэлхийн чансааны гуравдугаарт оржээ.

Мэдээж чансааг "BLAST Open Fall" тэмцээний дэд байрыг эзэлсэн Францын "Vitality" баг тэргүүлсэн хэвээр үлдлээ. Тэд энэ оны эхэнд бүхий л томоохон тэмцээнүүдэд дараалан түрүүлж, чансааны 1000 оноонд хүрсэн. Харин "The MongolZ" баг 800 оноотой явна.

"HLTV"-ийн чансаагаар "The MongolZ" баг Азидаа илт тасархай тэргүүлж байгаа бөгөөд тэдний ард бичигдэж буй Хятадын "TYLOO" баг 171 оноотой, "Lynn Vision" 105 оноотой явна. Харин монгол багуудаас "The Huns" баг саяхан "eXTREMESLAND" тэмцээний Монголын сонгон шалгаруулалтад түрүүлсэн амжилтаараа 14 байр ахиж, Азийн чансааны тавдугаарт Хятадын "Rare Atom" багийг ард бичигдэж байна.

Мэйжорт торгон жолоогоор өргөж, түүх бүтээсэн Монголын "Chinggis Warriors" баг "HLTV"-ийн Азийн чансаанд зургадугаарт, "Eruption" баг долдугаарт удаалжээ.

"HLTV"-ийн чансаа тогтсон тогтмол хугацаанд шинэчлэгддэг бол "Valve"-ийн чансаа тоглолт, тэмцээн бүр дууссаны дараа дор бүрнээ шинэчлэгддэг.

Өнөөдрийн байдлаар "Valve"-ийн чансааг "Vitality" тэргүүлж, "Spirit" удаалж байна. Хоёр багийг ердөө есөн оноо зааглаж буй. Тэгвэл "The MongolZ" баг "Vitality"-аас 13 оноо дутуу гуравдугаарт явна.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.