Сөүлийн батлан хамгаалахын яриа хэлэлцээ олон улсын форумд 68 орны төлөөлөгчид чуулж байна

Сөүлийн батлан хамгаалахын яриа хэлэлцээ олон улсын форумд 68 орны төлөөлөгчид чуулж байна

Төрөл
Дархан хил
Нийтлэгдсэн
2025-09-09
Нийтлэлийг
Cherrynews
ДЭЛХИЙН 68 ОРНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ЧУУЛЖ, КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЗЭВСГИЙН ХЯНАЛТ, ТЕРРОРИЗМ ЗЭРЭГ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШИНЭ СОРИЛТУУДЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
“Сөүлийн Батлан хамгаалахын яриа хэлэлцээ” (SDD-2025) олон улсын аюулгүй байдлын форумд Монгол Улсыг төлөөлөн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут оролцож байна.Сөүлийн Батлан хамгаалахын яриа хэлэлцээ (Seoul Defense Dialogue, SDD) нь 2012 оноос эхлэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Батлан хамгаалах яамнаас санаачлан зохион байгуулсаар ирсэн олон улсын аюулгүй байдлын форум юм.
Энэхүү форум нь сайд, дэд сайд, өндөр түвшний батлан хамгаалахын албан тушаалтнууд, цэргийн удирдлагууд болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийг нэгтгэн, кибер аюул, зэвсгийн хяналт, терроризмтой тэмцэх, бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг үүсэж буй аюулгүй байдлын сорилтуудыг хэлэлцдэг.Энэ удаад “Сөүлийн Батлан хамгаалахын яриа хэлэлцээ 2025” нь НҮБ-ын командлалын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд хамтран зохион байгуулагдаж буйгаар онцлог болж байна. Ингэснээр олон улсын аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх, түүхэн ач холбогдолтой үйл явдал боллоо.Монгол улс Сөүлийн Батлан хамгаалахын яриа хэлэлцээд идэвхтэй оролцдог бөгөөд батлан хамгаалахын сайд болон бусад өндөр албан тушаалтнуудын түвшинд төлөөлөгчдийг илгээдэг. Энэ нь Монголын гадаад бодлогын хүрээнд олон улсын аюулгүй байдлын асуудалд идэвхтэй оролцох, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм.
 
Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.