“The Mongolz” баг Серби улсын Белград хотын Belgrade Arena-д болж буй “Fissure playground 2” тэмцээнд оролцож байна. Энэхүү тэмцээн нь нийт 1,250,000 ам.долларын шагналын сантай.
Тэмцээний 3-р шатны тоглолтууд өнөөдөр явагдаж тус тоглолтод “The Mongolz” багийн хувьд Swiss bracket-д нэг хожил нэг хожигдолтой байсан бөгөөд адил үзүүлэлт бүхий Tyloo багтай өнөөдөр тоглож 2:1 харьцаатайгаар хожил байгуулснаар чансаагаараа дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж эхэллээ
Энэ хоёр багийн хувьд 2023 оны 11 сараас хойш анх удаагаа таарснаараа тоглолт онцлог боллоо.Тус тоглолтод Монгол улсын баг хожил авснаар тэмцээнээ цааш үргэлжлүүлэх эрхтэй болж байна



