Монголын өсвөрийн жүдочид “Сочи-2025” лигийн тэмцээнд оролцоно

Монголын өсвөрийн жүдочид “Сочи-2025” лигийн тэмцээнд оролцоно

Төрөл
Ентертайнмент
Нийтлэгдсэн
2025-12-04
Нийтлэлийг
Cherrynews

ОХУ-ын Сочид хотод энэ сарын 6-19-ний өдрүүдэд жүдо бөхийн өсвөрийн лигийн аварга шалгаруулах цомын тэмцээн зохион байгуулагдана. Уг тэмцээнд Монгол Улсын өсвөр үеийн эрэгтэй шигшээ баг дасгалжуулагч Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, дасгалжуулагч Д.Алтансүх нарын удирдлагад оролцох аж. Мөн тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүд ОУШүүгч М.Нямжаргал багтжээ.

“Сочи-2025” өсвөрийн лигийн аварга шалгаруулах цомын тэмцээн ОХУ-ын шилдэг 24 баг дээр дэлхийн найман баг нэмэгдэн нийт 32 багийн дунд зохион байгуулагдана. Уг тэмцээнд урилгаар БНСУ, Франц, Куба, Монгол, Грек, Бразил, Словени болон АНУ-ын баг багтсан байна. Тэмцээн тойргийн журмаар барилдаж аваргаа тодруулна.

Монгол Улсын өсвөрийн шигшээ баг өнөөдөр ОХУ-ыг зорилоо.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.