
Сэлэнгэ, Дарханд гарсан ойн түймрийг цурамд оруулжээ
Дархан-Уул аймгийн Хонгор суманд ойн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр буюу есдүгээр сарын 29-ны 14:45 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна. Дуудлагын дагуу орон нутгийн иргэд ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Мөн өдрийн 16:40 цагт түймрийг цурамд оруулан, одоо бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж.
Сэлэнгэ аймгийн Түшиг суманд мөн ой, хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлага, мэдээллийг есдүгээр сарын 27-ны 16:00 цагт хүлээн авсан байна. Тус сумын Мэргэжлийн ангийнханх ажиллан 21:00 цагт түймрийг цурамд оруулжээ.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


