Хөвсгөл аймгийн Тариалан суманд алга болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 8 дахь өдрөө үргэлжилж байна

Хөвсгөл аймгийн Тариалан суманд алга болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 8 дахь өдрөө үргэлжилж байна

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-09-29
Нийтлэлийг
Cherrynews

Хөвсгөл аймгийн Тариалан суманд алга болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 8 дахь хоногтоо үргэлжилж байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км/ Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас 09.21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн байдаг.

Улмаар хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй алга болсон байсан юм. Тиймээс тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Хилийн цэргийн 0257-р анги, аймгийн Цагдаагийн газар, Тосонцэнгэл, Тариалан сумын Мэргэжлийн ангийнхан иргэн Э /46 настай эмэгтэй/-ыг эрэн хайх, ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.