
Галт тэрэгний гэмтлийг илрүүлж, томоохон ослоос урьдчилан сэргийлжээ
Галт тэрэгний гэмтлийг илрүүлж, ослоос урьдчилан сэргийлсэн төмөр замчныг шагнажээ

“УБТЗ” ХНН-т 3 дахь жилдээ ажиллаж буй, “Улхын-Овоо” зөрлөгийн жижүүр М.Оюунзул галт тэрэгний ноцтой осол, сүйрэл гарахаас сэргийлж ажилласан байна.
Тэрээр энэ оны наймдугаар сард зөрөн өнгөрч байсан галт тэрэгний гар тоормосны суурь нь гагнаасаараа хугарсан байсныг илрүүлж, улмаар зүтгүүрийн бригадад мэдэгдсэнээр яаралтай арга хэмжээ авч, их хэмжээний хохирол учрахаас сэргийлж чадсан байна.
М.Оюунзул өмнө нь буюу энэ оны хоёрдугаар сард мөн адил галт тэрэгний гэмтлийг илрүүлж байсан аж.
Өнөөдөр түүний гавьяаг үнэлж “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр шагнажээ.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


