Богдхан уулын  хашаануудыг буулгаж эхэллээ

Богдхан уулын хашаануудыг буулгаж эхэллээ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-10-18
Нийтлэлийг
Cherrynews

Зэрлэг амьтанд ээлтэй UCS0304B:2025 хашааны стандартыг мөрдүүлэх ажлыг Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас эхлүүлээд байна. Энэ дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглагч 580 орчим иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэл, шаардлага хүргүүлжээ. Үүнээс стандартад нийцээгүй 34 байршилд 12452 метр хашааг чөлөөлж эхэллээ.

Стандартын шаардлага хангахгүй хашааны улмаас нийслэлийн орчимд 31 амьтан сүлбэгдэх, хавчуулагдах зэргээр хорогдсон судалгааны дүн гарчээ. Тиймээс батлагдсан стандартыг мөрдүүлэх, хэрэгжилтийг хангах чиглэлээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Богдхан уулын дархан цаазат газарт өнгөрсөн есдүгээр сард ажиллахдаа холбогдох албаныханд үүрэг чиглэл өгөөд байсан юм

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.