Бөхийн СУГАЛАА үзэгчдийг бухимдуулжээ

Бөхийн СУГАЛАА үзэгчдийг бухимдуулжээ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-10-19
Нийтлэлийг
Cherrynews

 "Хүч ба аз" нэртэй 64 бөхийн барилдааныг  "Монгол сугалаа" ХХК зохион байгуулсан юм.

Барилдаанд Аймгийн арслан Э.Мөнхбаатар түрүүлж, Улсын арслан Э.Батмагнай үзүүрлэсэн.

Уг барилдааны дараа азтан тодруулах байжээ. Өөрөөр хэлбэл 64 бөхийн барилдааныг үзэхээр 100-200 мянган төгрөгөөр тасалбар худалдаж авсан үзэгчдийн дундаас азтан тодрох байв.  Гэвч "Монгол сугалаа" ХХК нь азтанаа тасалбар худалдан авагчдаас биш, өмнө нь цахимаар 50000 төгрөгөөр сугалааны эрх авсан нийт хүмүүсийн дунд тодруулах болсноор маргаан үүсчээ. Үзэгчид  эсэргүүцэж бухимдлаа хүчтэй илэрхийлж байсан учраас барилдааныг зохион байгуулагчдын зүгээс онлайн сугалаанд азтан таарвал болиулж, үзэгчдийн дундаас азтангаа тодруулж эхэлсэн байна.

Эцэст нь тасалбар авсан, онлайнаар сугалааны эрхтэй болсон хүмүүсийн аль аль нь шударга бус байдалтай нүүр тулжээ.

 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.