
Г.Дамдинням: Амралтын өдрүүдэд түр зуурын тасалдал үүссэн, ХЭВИЙН болгохоор ажиллаж байна
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд болон зарим аймагт шатахуун олгохгүй байгаа талаар иргэд цахим орчинд мэдээлэл нийтэлсэн. Энэ талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням тайлбар өгөхдөө "Амралтын өдрүүдэд шатахууны агуулахууд, гааль, хяналтын байгууллагууд амардаг ч сүүлийн 14 хоног дараалал, өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой агуулахуудыг ажиллах чиглэл өгч ажиллуулсан.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр ихэнх компани инженер техникийн ажилчдыг амраасан байна. Өнөөдөр шатахуун түгээх станцуудыг захаас нь цэнэглээд явна. Оросын холбооны улсаас боломжоороо ачилтуудыг хийж байна. Яг одоо Толгойт өртөөнд 65 вагон АИ-92 автобензин бууж байна. Хотын дараалал бол цаг зуурын асуудал. Орон нутгийн хангалтыг сайжруулах чиглэлээр ажиллаж байна" гэлээ.


Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


