
Орон нутгийн 46 хувьд цастай байна
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нийт нутгийн 46 хувьд цастай байгаа талаар мэдээллээ.Тухайлбал:
Увсын Хяргас, Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Үүр, Ренчинлхүмбэд 10–20 см, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэд 26 см, бусад нутгаар 0-10 см хүртэл зузаан цастай байна.
Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутгаар /-11.5...-1.1/ градусаар хүйтэн, хур тунадас ихэнх нутгаар дунджийн орчим болон Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын ганц нэг сумдын нутгаар дунджаас бага оров.
Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур /16-27/м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилжээ.
МАА–н үйлдвэрлэлд хадлан тэжээл, хужир шүү бэлтгэж нөөцлөх, мал оторлуулах зэрэг мал өвөлжилтийн бэлтгэл хангах ажлууд үргэлжлэн хийгдэж байгааг цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


