Азийн залуучуудын наадмын нээлт албан ёсоор эхэллээ

Азийн залуучуудын наадмын нээлт албан ёсоор эхэллээ

Төрөл
Ентертайнмент
Нийтлэгдсэн
2025-10-23
Нийтлэлийг
Cherrynews
"Бахрейн 2025" Азийн залуучуудын наадмын нээлт албан ёсоор эхэллээ

“Бахрейн 2025” Азийн Залуучуудын наадам аравдугаар сарын 22-31-ний өдрүүдэд Бахрейн улсад зохион байгуулагдаж буй. Монгол Улсаа төлөөлөн спортын 20 төрөлд 134 тамирчин, 43 багш дасгалжуулагчдын хамт оролцож байна. Нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол улсын тугийг өсвөрийн шигшээ багийн ахлагч, сагсан бөмбөгийн тамирчин Б.Эмүжин, волейболын тамирчин Ц.Ананд нар хүндэтгэлтэйгээр заллаа. Монголын Үндэсний олимпын хорооны ЕНБД Э. Бадар-Ууган, ГЗ-ийн гишүүн, Багийн дэд ахлагч Ч.Амарсанаа нар баг тамирчдаа дэмжин ажиллаж байна.

Азийн Олимпын зөвлөлийн ивээл дор 12 жилийн дараа эргэн ирж буй Азийн залуучуудын III наадам нь Баруун өмнөд Азид Персийн булангийн олтригт байрлах Бахрейны Хаант улсад болж байгаагаараа онцлогтой. Энэхүү наадамд 45 Монголын Үндэсний олимпын хороо /ҮОХ/-ны 4000 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин 10 хоногийн туршид өрсөлдөх билээ.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.