Т.Аубакир: Багшийн цалинг 76 хувиар нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Т.Аубакир: Багшийн цалинг 76 хувиар нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-11-03
Нийтлэлийг
Cherrynews

Багш нар ажил хаялт зарлаад 10 гаруй хонож байна. Тэд үндсэн цалингаа 3.5 сая төгрөг болгохыг шаардаж байгаа юм.

Багш нарын цалинг ирэх нэгдүгээр сараас 50 хувиар нэмэгдүүлэхээр Засгийн газар болон Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо хэлэлцээрт хүрчээ. Харин 11 сард 26 хувь нэмэхээр хэлэлцсэн байна. Улмаар Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд бүртгүүлэхээр хүргүүлсэн байна.

Энэ талаар Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Өнгөрөгч баасан гарагт хэлэлцээр хийсэн. Улмаар  Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам бүртгэсэн. Өнөөдөр төсөв дээр ямар бололцоо байгааг судалж байна. 2026, 2027 оны төсөвт багш, эмч нарын цалингийн нэмэгдэл өндөр үр дагавартай. Цалин нэмэх эсвэл хасах тийм амар зүйл биш. Тиймээс манай яам дангаараа шийдвэр гаргах боломжгүй. Тиймээс бүлэг дээрээ хэлэлцэнэ.  Хэлэлцээрт багш нарын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-ээс 50 хувиар, арваннэгдүгээр сарын 1-ээс 26 хувиар нэмэгдүүлж, 3.5 сая төгрөгт хүргэнэ гэсэн байгаа. Ингээд үндсэндээ 76 хувиар цалин нэмнэ гэсэн үг. Үүний тулд төсвийн хөрөнгө оруулалт, төсөв хөтөлбөр гэхчлэн бүхий л зүйлээс төсөв хасаж байна. Энэ амаргүй зүйл. Мөн тэтгэврийг 8.6 хувиар нэмэхээр тусгасан. Үүнд 2.1 их наяд орчим төгрөг шаардлагатай. Шийдвэр эцэслэн гараагүй байна. МАН-ын бүлгээс эцсийн шийдвэр гарна” гэлээ.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.