Өнөөдөр “Усны шинжлэх ухаан ба инженерчлэл-2025” эрдэм шинжилгээний хурал болно

Өнөөдөр “Усны шинжлэх ухаан ба инженерчлэл-2025” эрдэм шинжилгээний хурал болно

Төрөл
Бусад
Нийтлэгдсэн
2025-11-07
Нийтлэлийг
Cherrynews

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр болох  үйл явдал 

08:30 цагт: Усны шинжлэх ухаан ба инженерчлэл-2025” усны судалгаа, шинжилгээ, инженерчлэлийн үндэсний эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн 8-р байранд болно. 

09:00 цагт: Монгол Улсын ууган геологич, геологи-Эрдэс судлалын ухааны доктор Ж.Дүгэрсүрэнгийн нэрэмжит "Залуу судлаач-2025" эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн Номын санд болно.

14:00 цагт: "Эрдэмтэн зохиолч Бямбын Ринчений түүхэн романууд ба түүний роман туурвилд оруулсан хувь нэмэр"  лекц Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно. 

17:00 цагт: МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ж.Пүрэвсүрэнгийн “Огторгуйн охид” бие даасан үзэсгэлэнг Бий контемпорари арт галерейд нээнэ.  

17:00 цагт: Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн П.Цэгмидийн шилдэг бүтээлийн "БИ..." үзэсгэлэнгийн нээлт Уран зургийн галерейд болно. 

18:30 цагт: “Сэтгэл судлалын салбарын зураглал 2025” судалгааны тайлан танилцуулах үйл ажиллагаа Этүгэн их сургуулийн 4-р байранд болно.

-"Цацрагийн аюулгүй байдал, цацраг хамгаалалт" өдөрлөг УХТЭ-ийн Оношилгооны төвд болно.

 -“МОНГОЛ АБИЛИМП–2025” мэргэжлийн ур чадварын II уралдаан болж байна. 

-Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “Холбооны цом”-ын төлөөх тэмцээн үргэлжилж байна.   

-Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл "HUE" арт галерейд гарч байна.  

-Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач Г.Одонгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Ажлын дараа” үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл гарна. 

-Уран бүтээлч Н.Сүхбүрэнгийн “Нэгэн цул” үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. 

-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.

-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.

Хилийн чанадад: 

-БНТУ-ын Истанбул хотноо “Хилийн чанад дахь Монгол оюутан, залуучуудын чуулга уулзалт”-ыг 5 дахь удаагаа зохион байгуулж байна.

-Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн  11 дүгээр сарын 16-ныг хүртэл гарна. 

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

Орон нутагт:

Дархан-Уул: Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын аялал жуулчлалын сайд нарын есдүгээр хуралдаан болно. 

Завхан: "Өнтэй өвөл" үзэсгэлэн худалдаа болно.

Архангай: МУБИС-ийн Архангай аймаг дахь сургуульд 2025 оны багш нарын олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

Сэлэнгэ: Монгол Улсын Төрийн шагналт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, академич Б.Ринчений мэндэлсний 120 жилийн ойд зориулан намтар уран бүтээлийг сурталчлан таниулах хүрээнд ЕБС-иудын дунд "Монгол хэл" шүлгийг уран яруу уншуулах цахим аян зарлах, албан байгууллага, сурагчдын дунд Зохиолчийн намтар уран бүтээлийг сурталчлах тойм яриа, сургалтыг Нийтийн номын санд зохион байгуулж байна. 

Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.