"Инээмсэглэл"  кофе шопоор үйлчлүүлээрэй

"Инээмсэглэл" кофе шопоор үйлчлүүлээрэй

Төрөл
Талархлын булан
Нийтлэгдсэн
2025-11-07
Нийтлэлийг
Cherrynews

Зориг сангийн хашаагаар ороод хэдхэн алхам явахад урдаас чинь халуун дулаанхан илчээр тосон авах жижигхэн модон байшин бий. Тэнд  “Инээмсэглэл”  кофе шоп байрлаж байна. Энэ кофе шопод дауны хам шинжтэй хүүхдүүд ажиллана. Тэд энэ ажилдаа туйлын дуртайн дээр өдөр бүр нэг нэгнээсээ суралцан өсөн дэвшсээр байна. Бид тус кофе шопыг үүсгэн байгуулагч, Монголын Дауны холбооны гүйцэтгэх захирал Ч.Уянгатай ярилцлаа

-Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулаач?

-Сайн байна уу? Намайг Уянга гэдэг. Монголын Дауны Холбооны гүйцэтгэх захирал байна. Манай байгууллагын эрхэм зорилго бол Дауны хам шинжтэй хүмүүсийг хөдөлмөр эрхэлдэг хүмүүс болгох, татвараа төлдөг хүмүүс болгох гол зорилготой. Бид яг энэ зорилгынхоо хүрээнд ажиллаж байна. Энэ зорилгынхоо хүрээнд бидний хамгийн том хийсэн ажил бол яг энэ кофе шоп. Магадгүй ирээдүйд бид энэ кофе шопынхоо салбаруудыг орон нутагт байгуулж болж байна. Мөн Улаанбаатар хотдоо байгуулж болж байна.”Дауны хам шинжтэй” хүмүүсийн ажилдаг кофе шоп гэдэг ч юм уу? тиймээ одоогоор зорилго маань ийм байна.

-Орон нутгийг дэмжих Канад сангийн тусламжтайгаар бид дахин шинээр 15 дауны хам шинжтэй залуучуудыг баристагаар сургаж байна. Тэр баристагийн туслах багш маань манай Уланка буюу босс маань хийгээд явж байна.Манай Уланка-н хувьд хамгийн том гарсан өөрчлөлт нь нийгэмшээд, хүмүүстэй харьцаж сурсан.Ингэснээрээ бусдад үлгэр жишээ болж өгч байна.Тухайлбал Дауны хам шинжтэй хүмүүс хөгжиж чаддаг юмаа гэдгийг, хичээвэл ажил хийж чадна гэдгийг харуулж  байна. Хамгийн гол нь би хүүхдүүдээсээ урам зориг авдаг. Яг манай Дауны хам шинжтэй хүүхдүүдийн онцлог нь юу вэ? гэвэл хүнийг зүрх сэтгэлээсээ хайрладаг, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг хүмүүс байдаг. 

-Жишээлбэл намайг ороод ирэхэд л " Өө Өнөөдөр ямар гоё харагдаж байнаа гээд л, харин жаахан сэтгэлээр унасан үед алив Уянгаа яасан вэ? юу болсон гэж анхаарал тавиад л...Энэ хүүхдүүдэд нийгмээс хамгийн их дутагдаж буй зүйлийг бусдад  өгч чаддаг. Тэгэхээр би энэ ажилдаа чин сэтгэлээсээ дуртай. Би түрүүнд баристагаар дахин 15 дауны хам шинжтэй хүүхдүүдийг сургаж байгаа гэсэн шүү дээ. Тийм болохоор манай кофе шоп олон үйлчлүүлэгчтэй байх тусмаа тэр хүмүүс илүү их дадлагажих боломжтой. Тиймээс манай кофе шопоор зорин ирж үйлчлүүлээрэй гэж урьж байна.

 

 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.