
" Алтан цом"-ын өнөөдрийн барилдаан 14 цаг 30 минутад эхэлнэ
Төрөл
Ентертайнмент
Нийтлэгдсэн
2025-11-09
Нийтлэлийг
Cherrynews
Өнөөдөр Монгол Бөхийн өргөөнд “Алтан цом”-ын амттай сайхан барилдаанууд болно.
“MCS Энержи”- “Хүлэгү”, “Хамаг Монгол”-“АПУ Скайтел” багууд хоёрдугаар тойргийн барилдаандаа гарна. Бөх сонирхогчдын сонирхлыг шинэхэн арслан Э.Батмагнайгийн барилдаан татахаас гадна “Хамаг Монгол”-ыг тэргүүлж буй дархан аварга Н.Батсуурь, “АПУ Скайтел”-ийг ахлаж буй улсын арслан Б.Орхонбаяр нарын барилдааныг онцгойлон үзэх ойлгомжтой.Хоёр бөх улсын наадмын шөвгийн дөрөвт, дараа нь үзүүр түрүүнд тааран барилдаж хэн хэнээ ээлжлэн давсан. Түүнээс хойш ч хэд хэдэн удаа барилдсан. Өнөөдөр хоёр хүчтэний барилдаан ямар болох вэ? гэхээс бөхийн сонирхогчид тэсэн ядан хүлээж буй нь мэдээж.
Монгол бөхийн энэ цагийн магнай цолтон, сэтгэлзүй сайтай, хий зай андахгүй, хашир туршлагатай дархан аваргатай саяхан Physical Asia-гаар монгол хөгжөөн дэмжигчид дээрээ Азийн бүсгүйчүүдийн зүрхийг нэмээд ачаад ирсэн улсын арслан Б.Орхонбаяр мөн л өнөөдөр барилдах нь ээ.
Өнөөдөр өрсөлдөх дөрвөн багийн бүрэлдэхүүнийг сануулъя.
“Хамаг Монгол”
1. Дархан аварга Н.Батсуурь
2. Улсын заан Б.Бат-Өлзий
3. Улсын начин Л.Энхсаруул
4. Аймгийн арслан Ө.Батсуурь
5. Улсын харцага О.Наранбаатар
6. Аймгийн заан Т.Батсүрэн
7. Аймгийн арслан Г.Цоггэрэл
8. Аймгийн арслан Б.Төмөрбаатар
“АПУ Скайтел”
1. Улсын арслан Б.Орхонбаяр
2. Улсын харцага Б.Цэдэнсодном
3. Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
4. Улсын начин Ч.Батчулуун
5. Аймгийн арслан Э.Баасанжав
6. Аймгийн арслан О.Баярбаасан
7. Аймгийн хурц арслан Б.Очирхүү
8. Аймгийн арслан Т.Төгсдөлгөөн
“MCS Энержи”
1. Улсын арслан Э.Батмагнай
2. Улсын харцага Н.Золбоо
3. Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
4. Аймгийн арслан Ц.Төмөрцоож
5. Улсын харцага Ц.Мөнхбаяр
6. Аймгийн арслан Ч.Алтангэрэл
7. Улсын начин Х.Цогтгэрэл
8. Аймгийн арслан Д.Аззаяа
“Хүлэгү”
1. Улсын заан Д.Анар
2. Улсын заан Б.Серик
3. Улсын харцага Э.Даш
4. Улсын харцага Д.Бадрах
5. Улсын начин Д.Цэрэнтогтох
6. Аймгийн арслан Н.Намнансүрэн
7. Цэргийн арслан Б.Өлзийсайхан
8. Аймгийн арслан Е.Көптелик

Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


