
Ёкозүна Ооносато ганцаараа тэргүүлж эхэллээ
Японы мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын тэмцээн өндөрлөхөд долоо өдрийн барилдаан үлдлээ. Өчигдөр болсон найм дахь өдрийн барилдаанд ёкозүна Ооносато Тамавашигаар найм дахь даваагаа авч ганцаараа тэргүүлж эхэллээ. Түүний араас Украины бөх сэкивакэ Аонишики долоо даваа, нэг унаатай удаалж байна. Харин ёкозүна Хоошёорюү Б.Сугаррагчаа зургаан даваа, хоёр унаатайгаар тэргүүлэгчдийн гуравдугаар байрт бичигдэж эхэллээ.

Кюүшү башёгийн түрүү бөх ирэх ням гарагт тодорно.

Хуваалцах:
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!


