Өвлийн олимпод оролцох 3 тамирчин эрхээ баталгаажуулжээ

Өвлийн олимпод оролцох 3 тамирчин эрхээ баталгаажуулжээ

Төрөл
Ентертайнмент
Нийтлэгдсэн
2025-11-17
Нийтлэлийг
Cherrynews

Ирэх 2026 оны хоёрдугаар сарын 6-22-ны өдрүүдэд зохиогдох “Милан-Кортино” өвлийн олимпын наадамд нийт 2900 гаруй тамирчин 16 спортын төрлөөр 116 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Тэгвэл Монгол Улсаа төлөөлж өвлийн олимпод нийтдээ гурван тамирчин оролцохоор болж, эрхээ баталгаажуулжээ. Тодруулбал, Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин А.Ариунбат уулын цанын төрлөөр анх удаа олимпын эрх авчээ.

Дурдвал, Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин А.Ариунбат нь Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотын дотор байгууламж дахь цанын баазад зохион байгуулагдсан дөрвөн гараатай олон улсын тэмцээнд зургадугаар байр эзлэн 88.55 оноо, долдугаар байр эзлэн 94.94 оноо тус тус авч, 2026 оны олимпын эрхийн таван гарааны дундаж оноо 120 онооноос доош байх шаардлага болзлыг биелүүлж 108.18 онооны дунджаар “Милан-Кортина-2026” өвлийн XXV дахь удаагийн олимпод оролцохоор болж, түүхэн амжилт үзүүлсэн юм. Ийнхүү Монгол Улсаас “Милан-Кортина-2026” өвлийн олимпод нийтдээ 3 тамирчин оролцохоор болж, эрхээ баталгаажууллаа.Үүнээс өмнө гүйлтийн цанын тамирчин Б.Ачбадрах,Э.Ариунтунгалаг нар олимпын эрхээ аваад байсан билээ.

 

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.