Сурагчдын нэгдүгээр улирлын амралт 12 дугаар сарын 15-наас эхэлнэ

Сурагчдын нэгдүгээр улирлын амралт 12 дугаар сарын 15-наас эхэлнэ

Төрөл
Нийгэм
Нийтлэгдсэн
2025-11-24
Нийтлэлийг
Cherrynews

2025-2026 оны хичээлийн жил гурван улиралтай. Бага ангийн сурагчид энэ оны арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн амарна. 

Тэдний хичээл 2026 оны нэгдүгээр сарын 26-ны даваа гаригт эхлэх бөгөөд нийтдээ зургаан долоо хоног амрах юм. Өвлийн хамгийн хүйтэн улиралд амралтыг сунгаж байгаа нь хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах, ханиад томуугийн дэгдэлтийг бууруулах зорилготой гэдгийг албаныхан мэдээлсэн.

Харин дунд, ахлах ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна. Гэхдээ эхний долоо хоногийн хугацаанд хичээл цахимаар үргэлжлэх юм байна.

2026 оны зургаадугаар сарын хичээлийн хуваарьт өөрчлөлт орж, зургаадугаар сарын 8-12-ны өдрүүдэд сурагчид хичээллэнэ. Тодруулбал, энэ долоо хоногт шалгалтын долоо хоног явагдах бөгөөд хичээлийн жилийн нийт хоног 170-185 байх хуулийн заалтыг хангах зорилготой аж.

Нүүр хэсэг А2
Хуваалцах:
Сэтгэгдэл үлдээх
0/350 тэмдэгт

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдлээ үлдээгээрэй!

News Icon

Ижил төстэй мэдээнүүд

Утасны дугаараа бүртгүүлээд
хэрэгтэй мэдээллээ аваарай

Бид таны утасны дугаарыг зөвхөн таны хүссэн контентын мэдэгдэл илгээхэд ашиглана. Бүртгүүлснээр та Cherry News-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, подкаст, видео контентуудыг шууд утсаараа хүлээн авах боломжтой болно.